“Цэргүүдээр мал нядлуулах санал”-ыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан уу

“Цэргүүдээр мал нядлуулах санал”-ыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан уу

Улсын Онцгой комиссоос томилогдсон шуурхай бүлэг зуншлага муу аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж, Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гэсэн зургаан аймгуудад ““маш ихээс, их”  эрсдэлтэй, өвөлжилт хүндэрнэ гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Ингээд Засгийн газрын хуралдаанаар “энэхүү зургаан аймгийн өвөлжилтийн бэлтгэлийг нь эрчимжүүлэхэд зориулан хөрөнгө, мөнгө олгох” шийдвэр гаргасан.

-ХЭЭР БОЙЛСОН МАЛЫН МАХЫГ АЛЬ УЛС РУУ
ЭКСПОРТЛОХ ВЭ-

Мөн дээрх зургаан аймгийн малчдаас 40 мянга гаруй толгой малыг Засгийн газар худалдан авч экспортод гаргана гэх мэдээлэл бий. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга “Зэвсэгт хүчний цэргүүдийг дайчилж, энэ зургаан аймагт хээрийн бой хийх” саналыг “Хөдөө аж ахуйн бирж”-ээр дамжуулж гаргасан байж болзошгүй байна.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн энэ санал үнэн бол өвөлжилт хүндэрнэ гэсэн зургаан аймгийн хөдөө хээр газарт, хүйт оруулаад /мах хөлдөх үед/, хээрийн майхан, платик барьж цэргийн алба хаагчаар мал нядлуулж, бой хийлгүүлнэ гэсэн үг юм. Гэтэл манай улс махаа экспортлоход БНХАУ, ОХУ зэрэг орнууд эрүүл ахуйн шаардлага тавихаас гадна, “үйлдвэрийн аргаар боловсруулсан байх”-ыг шаарддаг. Иймд  “хээрийн бойгоор боловсруулсан” махыг экспортод гаргах боломжгүй болж,  хувийн хэвшлүүдийн махны экспорт ч зогсоно гэсэн үг юм.

Сонирхуулахад, Цэргийн алба хаагчид Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дээр ажиллуулж байгаа.

Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж ажилласан Vanquish хамтлагийн дуучин Д.Дандий-Ядам гэх залууг ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирлаар томилоход Ерөнхийлөгчийг нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл бий.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө