Цэцэрлэгт элсэх хоёр настай хүүхдүүдийг сугалаагаар тодрууллаа

Цэцэрлэгт элсэх хоёр настай хүүхдүүдийг сугалаагаар тодрууллаа

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийн “Бүртгэл-Элсэлт" -ийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар зохион байгуулж, цэцэрлэгт элсэх хүүхдүүдийг сугалаагаар тодрууллаа.

Эцэг эх, асран хамгаалагчид 2018 онд төрсөн хоёр настай хүүхдийг 2020 оны  09 дүгээр  сарын 18-ны 9:00 цагаас  2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд  тус системд бүртгүүлсэн бөгөөд өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдрийн  16:00  цагт   иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулагдсан байна. 

Мөн бүртгүүлсэн эсэх мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээжээ. Цахим бүртгэлд нийт 17550 хүүхэд бүртгүүлсэн байна.