Зам тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн Үндэстний төвөөс “азын” дугаарыг нийтэд шинээр олгохыг зогсоож, цаашдаа зөвхөн шуурхай алба, тохижилт үйлчилгээний газруудад олгох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын 2020.09.18-ны өдрийн чиглэл өгөх тухай албан бичгийн дагуу цаашид азын дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгох аж. Харин өмнөх хугацаанд нэгэнт олгогдсон азын дугааруудыг солихгүй бөгөөд эзэмшигч нарт мэдэгдэх арга хэмжээг авч юм байна.
Автомашины, азын гэх улсын дугаарыг зөвхөн хог ачдаг, түргэн тусламжийн зэрэг үйлчилгээний байгууллагын машинуудад олгодог болно. Азын дугаарыг ингэж үйлчилгээний машинд зүүдэг болсноор дугаараар гангарч онцгойрох гэдэг "өвчтэйнүүд" ичмээр хэрэг болох нь байна???? pic.twitter.com/fOCyt9Gm2L
— Tuulkaa?✈️ (@b_tuulkaa) September 22, 2020