Улаанбаатарын цагаар 2020 оны есдүгээр сарын 22-ны шөнийн 02 цаг 19 минут 52 секундэд ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5.1 магнитудын газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51.80, уртраг 103.38 байжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна.