Өнөөдөр/2020.09.19/ Турк-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 253 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс
-49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл
-8 нь жирэмсэн
-8 нь өндөр настан асран хамгаалагчтай
-17 нь эрүүл мэндийн шалтгаантай
-54 нь оюутан
-117 нь бусад шалтгаантай иргэд байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарласан байна.
Энэ сард
-9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
-9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
-9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
-9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар
-9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх юм.