"Сибирийн хүч - 2" хийн хоолойн зураг төслийг боловсруулж эхэллээ

"Сибирийн хүч - 2" хийн хоолойн зураг төслийг боловсруулж эхэллээ

“Газпром” Оросын Баруун болон Зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төслийг боловсруулж эхэлсэн талаар ОХУ-ын хэвлэлүүд бичиж эхэллээ.

Монголын нутгаар дайруулан Хятад руу барих “Сибирийн хүч-2” хоолойгоор 50 тэрбум шоо метр хүртэлх хэмжээний хий нийлүүлж, Оросын хэд хэдэн бүс нутгийг хийгээр хангах боломжтой хэмээн Газпром”-ын тэргүүн Алексей Миллер хэлжээ.  

Тэрээр "Өмнө нь бид Монгол Улсын Засгийн газартай хий дамжуулах хоолой тавих техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах хамтарсан компани байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан. Одоогийн “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд Хятад руу хийгдэх нийлүүлэлт хуваарийн дагуу явагдахаас гадна нийлүүлэлтийг аажмаар нэмэгдүүлнэ" гэдгийг “Газпром”-ын тэргүүн мэдэгджээ.

Эх сурвалж: Montsame