10 настай хүү  УОК-т номныхоо орлогоос 500 мянган төгрөг хандивлалаа

10 настай хүү УОК-т номныхоо орлогоос 500 мянган төгрөг хандивлалаа

Тавдугаар ангийн сурагч Н.Содбилэг өөрийн зохиосон үлгэрээ “Ухаант мэргэн” нэртэйгээр цувралаар хэвлүүлэн “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалсан байна.

Тэрбээр өнөөдөр номныхоо орлогоос Улсын Онцгой Комисст 500,000 төгрөгийг аавын хамт ирж гардуулж өглөө. Сурагч Н.Содбилэг коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн үйл ажиллагааг зогсоонтой холбогдуулан цахим хичээлийнхээ хажуугаар үлгэр зохиож эхэлжээ.

Түүний зохиосон “Ухаант мэргэн” ном нь 5 боть бөгөөд хоёр нь үлгэийнх, гурав нь комик хэлбэрээр бүтээгдсэн. Үлгэрийн ном нь 9,900, комик ном нь 5,500 төгрөгөөр худалдаалагддаг гэдгээ энэ үеэр танилцуулжээ.