Нийслэлийн онцгой байдлыг газрын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл”-ийг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.
Өнгөрсөн зургаадугаар сарын 10-наас эхэлсэн эргүүл өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 2080 алба хаагч, 366 автомашин, техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэхдээ 241 хүний амийг авран хамгаалж, голын усанд суусан 45 автомашиныг татан гаргасан. Мөн Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 60 орчим мянган иргэнд хүргэн, 14 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг материал тараан ажилласан байна.“Завьт эргүүл” энэ сарын 10-ныг хүртэл гарна.