Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сүүлийн үед улс төрөөс ангид байж монгол орноор аялсан зураг, бичлэгээ цахим сүлжээндээ ихээр байрлуулах болсон билээ.
Тэрээр хээр талд хонины бэлчээр дээр сууж буй зургаа саяхан цахим хуудсандаа тавьсан бол зөгийн аж ахуйгаар зочилсон зураг нь мөн тавигджээ. Уг зургийг Сэлэнгэ аймагт амьдардаг Монгол улсын тэргүүний тариаланч гэр бүл эрхэлдэг зөгийн аж ахуйгаар зочлох үедээ даруулсан байна.
Ерөнхийлөгч асан @elbegdorj насан багын найз болох Монгол улсын тэргүүний тариаланч ах, эгчтэй минь очиж уулзжээ. Хүний сайхан чанар шүү. pic.twitter.com/5tkI9IzCWl
— Амьдрал бол Аялал (@huba0318) August 30, 2020