Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 114 дүгээр сургуулийн 320 суудалтай шинэ өргөтгөл ашиглалтад орлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэдэг байсан сургууль 2 ээлжинд шилжиж, сурагчид ая тухтай сурч боловсрох нөхцөл бүрдлээ.
Орчин үеийн стандартыг хангасан спорт заал, сургалтын танхимтай тус сургуульд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 1808 сурагчид, 45 бүлэг, 100 гаруй багш ажилчидтайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлээд байна.
Шинэ өргөтгөлийн байртай /2020.09.02/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцаж, сургуулийн гадна талбайн тохижилт, үерийн ус зайлуулах сувгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болов.