“М СИ ЭС”, “Тэнгэрийн хишиг” компаниудын тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй нь тогтоогджээ

“М СИ ЭС”, “Тэнгэрийн хишиг” компаниудын тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй нь тогтоогджээ

“М СИ ЭС” болон “Тэнгэрийн хишиг” ххк-иудын түгээлтийн машинуудад утааны тортогжилтын хэмжилт хийсэн байна. 

Тодруулбал, Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг Аж ахуйн, нэгж байгууллагуудын түгээлтийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд "Автотээврийн үндэсний төв"-тэй хамтран “М СИ ЭС’ ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК-д MNS 5014:2009 стандартын /Бүх жин нь 3.5тн-с бага тохиолдолд 35%-аас хэтрэхгүй байх/-дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “М СИ ЭС ХХК”-ийн түгээлтийн 76 тээврийн хэрэгслээс 7 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 69 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй.

“Тэнгэрийн хишиг” ХХК –н түгээлтийн 7 тээврийн хэрэгслээс 1 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 6 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байгаа нь хэмжилтийн дүнгээс тогтоогдож тус аж ахуйн нэгжүүдэд ЗТХ-н 7.4-н 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн албан даалгавар хүргүүллээ гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.