Монгол хэл, үндэсний бичгээ хамгаалах гэсэн Өвөрмонголчуудын тэмцлийг дэмжиж байгаа тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Монгол хүн Монгол хэл бичгээ өмөөрч дуугарахгүй бол, тэмцэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс хэлэхгүй, тэмцэхгүй. Үсэрсэн цус, тасарсан мах Монгол ахан дүүсээ одоо дэмжихгүй бол хэзээ дэмжих юм бэ! Бичиг, хэлээ унаган төрхөөр нь хадгалахын төлөө тэмцэл бол Монгол хүн бүрийн ариун үүрэг" хэмээжээ.