Дэлхийн Цаг уурын байгууллагаас цаг агаарын мэдээллийн хамгийн шилдэг аппликейшныг шалгаруулж, урамшуулах уралдааныг зарлажээ.
Уралдаанд оролцох хүсэлтэй компаниуд өөрийн боловсруулсан аппликейшныг ДЦУБ-д бүртгүүлэх юм. Шалгаруулах гол үзүүлэлтүүд нь:
-Ашиглаж буй мэдээллийн эх сурвалж
-Мэдээллийг цаг агаарын холбогдох математик загварын дагуу боловсруулсан байдал
-Аппликейшн нь график дүрслэл сайтай байх
-Мэдээллийн оновчтой байдал
-Хэрэглэхэд хялбар, олон хэл дээр ашиглах боломжтой байх зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулах юм байна.
Түүнчлэн шилдэг аппликейшныг шалгаруулж урамшуулахаас гадна олон нийтэд түгээж, сурталчлах юм.
Эх сурвалж:WMO