Мастеруудын ДАШТ-ний 90-ээс дээш насныхны 100 метрийн төрөлд МУГТ Ц.Раднаа түрүүллээ

Мастеруудын ДАШТ-ний 90-ээс дээш насныхны 100 метрийн төрөлд МУГТ Ц.Раднаа түрүүллээ

2026 оны Дэлхийн Мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ энэ сарын 22-ноос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж буй билээ. Уг тэмцээний 90-ээс дээш насныхны 100 метрийн төрөлд МУГТ Ц.Раднаа түрүүллээ.

Тэрээр өмнө жилийн тэмцээнд зургаан алтан медалийн эзэн болж рекорд тогтоож байсан юм. Тэрээр 90-94 насны ангилалд

  • 60 метрийн гүйлтэд алтан медаль хүртэж тус тэмцээний дээд амжилтыг эвдэв,
  • Гурвын харайлтад алтан медаль хүртжээ,
  • 800 метрийн гүйлтэд алтан медаль хүртэж тус тэмцээний дээд амжилтыг эвджээ,
  • 200 метрийн гүйлтэд алтан медаль  хүртэж 37.12 амжилттайгаар дэлхийн дээд амжилт,
  • 1500 метрийн гүйлтэд 7.55.12 амжилттайгаар алтан медаль  хүртэж дэлхийн дээд амжилт,
  • 400 метрийн гүйлтэд алтан медаль авч тус тэмцээний дээд амжилтын эзэн болж чадсан байна.