Байгууллагын ойн арга хэмжээнд оролцсон 60 гаруй хүн хоолонд хордож ХӨСҮТ-д хүргэгджээ

Байгууллагын ойн арга хэмжээнд оролцсон 60 гаруй хүн хоолонд хордож ХӨСҮТ-д хүргэгджээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө нэгэн байгууллагын ойн арга хэмжээнд оролцсон 60 гаруй хүн хоолны хордлогын улмаас  ХӨСҮТ-д  ханджээ. Тус хүмүүс ойн арга хэмжээний үеэр идсэн хоолноос хордсон байна. Одоогоор 14 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол хоёр иргэний биеийн байдал хүнд Эрчимтийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Тус арга хэмжээний үеэр хоолны хордлогонд орсон хүмүүсийн тоо буурахгүй байгаа бөгөөд одоо ч ХӨСҮТ-д нэмэгдэж ирсээр байгаа аж. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдвартай иргэдийг ХӨСҮТ-д эмчиж байгаа бөгөөд энэхүү ачаалалтай үеэр хоолны хордлого авсан хүмүүс олноор нэмэгдэж буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байна.