Ерөнхийлөгч Хан-Уул дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа

Ерөнхийлөгч Хан-Уул дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2020.08.29) Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд Хан-Уул дүүрэг болон Налайх, Багануур, Багахангай дүүргийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн 837 эхэд “Эхийн алдар” одон гардуулав.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.