Өчигдөр Малайз, Сингапур зэрэг улсуудаас 165 иргэн эх орондоо иржээ

Өчигдөр Малайз, Сингапур зэрэг улсуудаас 165 иргэн эх орондоо иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өчигдөр 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Тус транзит нислэгээр зургаан улсаас 165 иргэн ирсэн бөгөөд

Индонез-10,

Тайланд-22,

Тайпэй-53,

Сингапур-24,

Малайз-10,

АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ.

Тус иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.