Л.Төгс-Ухаан: В.Ганзориг бусдыг залилсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

Л.Төгс-Ухаан: В.Ганзориг бусдыг залилсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

Иргэн А нь Булган аймгийн Бүрэгхангай суманд байх алтны шороонд ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэр бүхий компаниас таван сая ам.доллароор худалдан авахаар мөнгөө шилжүүлээд залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.Тэгвэл Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өглөө.

Цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан “Тус гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гомдол гарагч А нь тус компанийн ашиглалтын зөвшөөрлийн таван сая ам.доллароор худалдан авч 50 метрийн хөрс хуулалт хийж үйл ажиллагааны зардалдаа нийт 41.9 тэрбум төгрөг зарцуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Ийм нөхцөл байдал үүссэн байхад иргэн Г нь хуурч мэхлэн зохиомол байдлаар зориудаар бий болгож тус компаниа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Иймд иргэн Г-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, их хэмжээний мөнгө залилсан үйлдэлд нь /2026.08.04/ өдөр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

ШУУД: