Дэлхийн тансаг брэндүүдийг нэгтгэсэн LVMH группийн охин компани "Loro Piana"-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Тэрбээр өнөөдөр /2026.08.24/ Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцоно. Италийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд "Loro Piana" нь Монгол Улсад ноолуур угаах, самнах үйлдвэртэй бөгөөд тогтвортой ноос ноолуурын төслийг Сүхбаатар аймагт таван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь бэлчээрийг зохистой ашиглах, малчдын амьжиргааг дэмжих, малын арчилгаа, маллагааг сайжруулах юм.
Түүний Монгол дахь айлчлалын албан ёсны зорилгын талаар одоогийн байдлаар албан ёсны ямар нэгэн мэдээлэл нийтлэгдээгүй байна. Гэхдээ энэ айлчлал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-той давхцаж байгаа нь анхаарал татаж байна. Зарим эх сурвалжууд Фредерик Арно COP17 хуралдаж оролцоно гэж мэдээлж буй юм. Учир нь,, энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй COP17-ын хүрээнд LVMH, Loro Piana, Odyssey Conservation Trust болон UNCCD хамтран тогтвортой ноолуур, бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг асуудлаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Sustainable Fibre Alliance мэдээлжээ. Түүнчлэн LVMH өөрийн LIFE 360 тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх, хариуцлагатай түүхий эдийн сүлжээ бий болгохыг зорьдог аж. Тус групп 2030 он гэхэд 5 сая га байгалийн амьдрах орчныг хамгаалах буюу нөхөн сэргээх зорилт тавьж, 2025 оны байдлаар 4.3 сая га-д хүрсэн байна.