Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх цахим хүсэлтийн нэгдүгээр шат өчигдөр 23:59 цагт хаагдлаа.
Өнөөдрөөс эхлэн цахим хүсэлт илгээсэн иргэдийн хүүхдүүд аль цэцэрлэгт хамрагдах талаарх хариуг бүртгэлтэй утасны дугаарт нь илгээнэ. Харин нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ наймдугаар 10-23-нд E-Mongolia системээр илгээж амжаагүй болон тухайн хаягтаа түр оршин суугчаар бүртгэлтэй иргэд хоёрдугаар шатанд хамрагдах боломжтой.