Монгол хорхгийг Гиннест бүртгэлээ

Монгол хорхгийг Гиннест бүртгэлээ

Мянга гаруй тогооч нэгэн зэрэг хорхог хийж Гиннесийн рекордын номд бүртгүүллээ.

Монголын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхгийг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор 1.000 тогооч нэгэн зэрэг 1.000 тогооны хорхог хийж, "Guinness World Records"-д бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханд боллоо. Тус арга хэмжээ нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд болсон юм. Арга хэмжээний үеэр 1,000 тогооч нэгэн зэрэг хорхог бэлтгэж, “хамгийн олон хүн нэгэн зэрэг хорхог бэлтгэсэн” ангиллаар дэлхийн дээд амжилт тогтоохоор оролцжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр "Guinness World Records"-ийн олон улсын шүүгчид үйл ажиллагаанд ажиллаж, рекордын шаардлагыг шалгасан байна.