СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрний түвшин 30-40 см даван үерлэжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрний түвшин 30-40 см даван үерлэжээ

Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр манай орны зарим гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван хүчтэй үерлэжээ.

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 29-ний байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын адаг, Хэнтийн нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулаас эхтэй Эг голуудын түвшин өмнөх өдрийнхөөсөө 10-40 см нэмэгджээ.  Мөн Ховд, Түргэн, Хархираа, Хэрлэн, Онон голууд үерлэж, усны түвшин 10-40 см-ыг даваад байна. Балж гол үерийн аюултай түвшинг 30 см орчим даван үерлэж байна

Маргааш буюу 7 дугаар сарын 30-нд Хэрлэн, Онон голын усны түвшин 10-20 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын зүүн хэсгээр дуу, цахилгаантай аадар бороо орох тул дурдсан голууд болон гол, мөрний сав дагуу суурьшин нутаглаж буй айл өрх, аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулав.