Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл сэжигтэй тохиолдолд хийсэн шинжилгээний хариу урьд шөнө гарсан байна. Улмаар Ховд аймгийн Цэцэг сумын хоёр иргэн тарваган тахлаар өвчилсөн нь батлагджээ.
Ховд аймаг дахь БОЭТ-д эмчлүүлж байгаа 27 настай, эрэгтэй Г тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр оноштой болох нь шинжилгээгээр батлагджээ. Мөн түүний дүү 17 настай, эрэгтэй У Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа бөгөөд тарваган тахлын булчирхайн хэлбэр онош батлагдсан аж.
Одоогийн байдлаар нэг болон хоёрдугаар хавьтлын хүмүүст шинж тэмдэг илоээгүй, халуурч, суулгаагүй. Ойрын хавьтлуудаас авсан сорьцуудад шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумын нутаг дэвсгэрээс гарах, орох зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байгаа.