Японд гацсан иргэд Хачико хөшөөний дэргэд эсэргүүцлийн суулт зарлана

Японд гацсан иргэд Хачико хөшөөний дэргэд эсэргүүцлийн суулт зарлана

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор манай улс хилээ хаагаад зургаан сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Үүнтэй холбоотойгоор олон мянган иргэн гадаадад гацаад байгаа юм. Эх орондоо ирэх хүсэлтэй хүмүүсийг тусгай нислэг үйлдэн боломжоор нь авчирч байгаа ч ирж чадалгүй үлдсэн орох оронгүй, хоол хүнсний мөнгөгүй олон иргэн үлдээд буй. 

Тиймээс иргэд тухайн орондоо Элчин сайдын яамны гадна жагсаал цуглаан хийх зэрэг эсэргүүцэл гаргасаар байна. 

Солонгост гацсан монголчууд ЭСЯ-ныхаа гадна хоёр өдөр жагссан. АНУ-д мөн монголчууд суулт зарлаад буй. Тэгвэл маргааш /2020.06.17/ 11.00 цагт Японд гацсан монголчууд Хачико хөшөөний дэргэд цуглан эсэргүүцэл зарлахаар болжээ.