Эх орондоо буцах гэсэн иргэд АНУ-д суулт хийж байна

Эх орондоо буцах гэсэн иргэд АНУ-д суулт хийж байна

Коронавирус цар тахлаас урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, дотооддоо хөл хорионы хязгаарлалт тогтоогоод буй. Тэгвэл энэ үеэр гаднын улс оронд түр хугацаанд зорчиж явсан манай улсын зарим иргэд эх орондоо ирэх боломжгүй болж, гацаад буй. Тэдний нөхцөл байдал нэлээдгүй хүндэрч байгаа талаар сошиал орчин мэдээлэл гарч байна.

Тухайлбал, АНУ-ын нийслэл Вашингтон хотод хэсэг Монгол иргэд нийлж, лоозон барьж  суулт хийсэн байна. Тэд “виза дууссан, мөнгө, оронгүй байргүй болсон. Эх орондоо буцахын тулд 4 сар хүлээлээ” зэрэг лоозон барьжээ.

Харин энэ тухай мэдээлэлд манай улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр “эдгээр иргэдэд манай хүмүүс анхаарал тавьж байгаа” гэсэн мэдээллийг өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн байна.