Б.Наранхүү: Би 700 мотоцикль тараагаагүй

Б.Наранхүү: Би 700 мотоцикль тараагаагүй

Дундговь, Говьсүмбэр аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүүг 700 мотоцикль тараахаар бэлтгэж байна гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд тараад байна. Тодруулбал, Дундговь аймаг дахь Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны байрны өмнө камаз машинд ачсан мотоциклийг буулгаж буй зураг байгаа юм.

Нутгийн иргэд энэ талаар ярихдаа “Б.Наранхүү гишүүний малчдад тарааж өгөх 700 мотоцикль буусан” гэж буй.

Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс тодруулахад “Миний мотоцикль бишээ. Би судлуулсан. Хамгаалалтын шугамаар ирсэн мотоцикль гэсэн” гэв.

Хэрвээ Б.Наранхүү гишүүн сонгуулийн сурталчилгааны үеэр мотоцикль тараавал Сонгуулийн хуулийг зөрчих юм. Цаашилбал, эд материал тарааж сонгогчдын саналыг авах гэж оролдсон нь шүүхээр тогтоогдвол эргүүлэн татахад хүртэл хүргэх эрсдэлтэй билээ.