Д.Нямхүү: 413 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэг хүн эдгэрлээ

Д.Нямхүү: 413 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэг хүн эдгэрлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хийдэг ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр " Өчигдөр 413 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Батлан хамгаалахын их сургуулийн оюутан 19 настай залуу 34 хоног эмчлүүлж эдгэрлээ.

Улсын хэмжээнд халдвартай нь батлагдсан 197 хүн, эдгэрсэн 109 хүн байна. ХӨСҮТ-д  халдвартай 88 хүн эмчилгээн байна. Биеийн байдлын үнэлбэл 80 нь хөнгөн, найман хүн хүндэвтэр. Коронавирусийн халдвартай жирэмсэн 3 хүн, нэг хүүхэд эмчилгээнд байна" гэв.