Яг одоо Үндэсний соёл амралтын хүрээлэнд их хэмжээний хуурай шар өвс шатаж байна. Одоогоор ОБЕГ-ын аврагчид галыг унтраахаар ажиллаж байна. Иргэдийн мэдээлж буйгаар модны цагаан хөвөн шатааж байгаад гал алдсан байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байгаа аж.
 
             
                                     
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        