Өчигдөр нийслэлд найман газар гал түймэр гарчээ

Өчигдөр нийслэлд найман газар гал түймэр гарчээ

Өчигдөр ОБЕГ-т нийслэлийн хувийн өмчид найман галын дуудлага иржээ. Эдгээрийг тодруулбал,

  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 14 дүгээр байрны 5 дугаар давхарт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 12:54 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргасан.
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны АОС-ын 1 дүгээр гудамжинд иргэн Ш-ийн хашаанд хураасан мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 13:52 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 13:57 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 14:39 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Тахилт”-ын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 5 гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13.5 км зам туулан 16:49 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Ар хустай” зуслангийн “Задгай”-д иргэн Ч-ын  “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 16:50 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Чулуут”-ын 9 дүгээр гудамжинд эзэнгүй 4х5 метрийн хэмжээтэй амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид  3.5 км зам туулан 16:51 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.  
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Айцын даваанд Иргэн О-ын эзэмшлийн “Естима” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 23:13 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 23:28 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн баян- Уул”-ын 15 дугаар гудамжинд иргэн Н-ийн 18х24 метрийн хэмжээтэй  хүнсний дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 23:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 23:42 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.