СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд хадан хясаанаас унаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд хадан хясаанаас унаж амиа алджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Нүүрстийн-Ам” гэдэг газар 06.14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан 2 хүүхэд “Хар боом”  гэдэг 600 орчим метр өндөр хадан хясааны 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан хэрэг гарчээ.

Цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг 06.15-ны өдрийн 10:00 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагид 11:38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат И/15 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат С/17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байна.