Маршал Ю.Цэдэнбалын лааны тосон баримлыг музейд байршуулж байна

Маршал Ю.Цэдэнбалын лааны тосон баримлыг музейд байршуулж байна

Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын лааны тосон баримлыг Увс аймгийн Музейн хамт олон хүлээж аваад байна.

Монгол Улсын төрийг 40 гаруй жил удирдсан их удирдагчийн "Лааны тосон" баримлыг түүний нэрэмжит музейд байрлуулах ажлыг одоогоор ид хийж байна. Музейн үзмэрийг тохижуулж дууссаны дараагаар үзэгч олон түмний хүртээл болгох ажлыг шат дараатай хийх аж.

"Маршал Ю.Цэдэнбал даргын лааны тосон баримал байрлуулж, дэглэлт хийх явцад 1970-аас 1980-аад оны хооронд хэрэглэж байсан албаны ширээ сандал хэрэгтэй байгаа учраас тухайн цаг үетэй холбогдох ширээ сандал байвал ард иргэд та бүхэн Музейд санал болгоно уу" хэмээн аймгийн Музейн дарга Ш.Цэдэнбал хэллээ.