ВИДЕО: "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-ийн усан оргилуур маргааш ашиглалтад орно

ВИДЕО: "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-ийн усан оргилуур маргааш ашиглалтад орно

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий усан оргилуур болон ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусч маргааш ашиглалтад орохоор болжээ. 

Энэ сарын 09-ны өдөр Нийслэлийн хот тохижилтын газрын тохижилт үйлчилгээний албаны дарга Ш. Ганчулуун усан оргилуурыг ашиглалтад оруулах асуудлаар мэдээлэл өгөхдөө “Одоо бол тохируулга, туршилт, дугуйн болон явган хүний зам талбайн бага сага ажлууд үлдсэн. Нийтийн бие засах газрын хувьд гадна талын шилэн фасад хийгдэх дутуу байна. Удахгүй ашиглалтад орохоор нь та бүхэн ирж сонирхоорой” хэмээн ярьсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс барилгын ажил нь эхэлсэн энэхүү усан оргилуурын ажил эхнээсээ ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, хэл ам, шүүмжлэл багагүй дагуулсан. Улмаар зургадугаар сарын 5-ны өдөр ашиглалтад орохоор төлөвлөөд байсан төлөвлөсөн хугацаанаасаа хойш 10 хоногийн дараа ашиглалтад орох гэж байна. 

ВИДЕО: