Л.Мөнхтүшиг: Зургадугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татаж авна

Л.Мөнхтүшиг: Зургадугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татаж авна

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "УОК-ын шуурхай штабаас ээлжит тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд 22 удаагийн нислэгээр 10,020 иргэдийг татаж аваад байна. Зургаадугаар сард нийт 8 тусгай нислэг үйлдэнэ гэж хэлж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тусгай үүргийн нислэгийг нэмэхээр боллоо. Зургадугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татаж авахаар боллоо. БНСУ руу транзит нислэг хийж тэднийг татан авна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрс эцэслэгдэж байна.

Транзит нислэгээр ирэх иргэдийн нэрийг аль болох эртхэн баталгаажуулж байна" гэв.