Зам тээврийн осолд 9 хүн өртөж, дөрөв нь автомашины төмөр хийцэд хавчуулагджээ

Зам тээврийн осолд 9 хүн өртөж, дөрөв нь автомашины төмөр хийцэд хавчуулагджээ

Нийслэлийн Онцгой байдлын Ерөнхий газарт Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Туул”-ын голын шинэ гүүрээс зүүн хойд зүгт 1 км-т автомашинууд мөргөлдөж төмөр хийцэд 4 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 20:33 цагт хүлээн авсан.  

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 20:48 цагт очсон байна.

Налайх дүүргээс “Тэрэлж” амралтын газрын чиглэлд “Тоёота Аксио” загварын суудлын автомашин 18-19 настай гурван эрэгтэйг “Тэрэлж” амралтын газраас Налайх дүүргийн чиглэлд  44 настай, эрэгтэйн жолоодож явсан “Верна Аксент” загварын суудлын автомашин 39 настай, эмэгтэй,76 настай эмэгтэй, 18 настай, эмэгтэй, 13 настай, эмэгтэй, 3 настай эрэгтэй нар мөргөж дөрвөн иргэн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг тэлэгч багаж ашиглан 20 минут ажиллан гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.