СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ

Ховд аймгийн Жаргалант суманд нэг нас 7 сартай, эмэгтэй хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, ОБЕГ-ынхан бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг зургадугаар сарын 13-ны 23:22 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 23:25 цагт очиход 1 нас 7 сартай, эмэгтэй хүүхэд   5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байсныг 5 минут ажиллан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болохыг ОБЕГ-аас мэдээллээ.