Энэ оны нэгдүгээр сард агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас “Эко” цахилгаан автобусыг өнөөдрөөс хотын төвийн чиглэлүүдэд туршилтаар явуулж эхэллээ.
Дэлхийн томоохон хотуудад ашиглагддаг байгальд ээлтэй цахилгаан автобус нь манай улсын хувьд хэр тохиромжтой талаар хүмүүс ихэд сонирхож байсан юм.
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон "Хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Бүгдээрээ БНХАУ-д үйлдвэрлэсэн, 100 хувь цахилгаан автобус. Дэлхий дахинд нийтийн тээврийн автобус борлуулагч топ арван компанийн найм нь Хятадын компани байна. Бид евро стандартын шаардлага хангасан автобус захиалан авч байгаа" гэсэн юм.