Иргэн М.Пүрэвжаргал: Ээжийн минь амь насыг авч, дүүг минь эрэмдэг болгосон нүүрсний шинжилгээний хариу гарсан

Иргэн М.Пүрэвжаргал: Ээжийн минь амь насыг авч, дүүг минь эрэмдэг болгосон нүүрсний шинжилгээний хариу гарсан

Гуравдугаар сарын 28-29 шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16-р хороонд 57 болон 30 настай хоёр иргэн сайжруулсан түлшний угаарын хийнд хордсон хэрэг гарсан.  Энэ явдлаас хойш 50 настай эмэгтэй огт ухаан оролгүй байдалтай 50 гаруй хоносны дараа нас барсан талаарх харамсалтай мэдээг түүний хүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Тэрээр сайжруулсан түлшийг шинжилгээнд өгч, холбогдох албан тушаалтнуудтай холбогдохыг хүссэн ч сонгууль гээд уг хэргийг анхаарч ажиллах хүн байхгүй байгаа талаар бухимдлаа илэрхийлжээ.