ШУУД: Энэтхэгээс 256 ламхай нарыг авчирлаа

ШУУД: Энэтхэгээс 256 ламхай нарыг авчирлаа

Бүгд найрамдах Энэтхэг улсад шавилан сууж буй ламхай нарыг эх оронд нь авчрахаар МИАТ ТӨХК-ийн онгоц  өчигдөр 09:00 цагт Улаанбаатараас хөөрсөн. 

Энэхүү онгоцоор эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 256 ламхайг, Лаос улсаас 10 монгол иргэн нийт 266 иргэнээ татан авчирч байна. Уг нислэг нь БНЭУ руу үйлдэж буй хоёр дахь нислэг болсон юм. Тус улс руу тавдугаар сарын 18-нд анхны нислэгээ үйлдэж, 159 иргэнээ тавдугаар сарын 19-нд авчирч байв.

Ламхай нарын тусгаарлах байрны зардалд 230 сая төгрөг шаардагдах бөгөөд үүнийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.