Чикаго хотод амьдардаг Монгол улсын иргэн коронавирусийн халдварын улмаас нас баржээ

Чикаго хотод амьдардаг Монгол улсын иргэн коронавирусийн халдварын улмаас нас баржээ

Өнөөдөр ЭМЯ-наас гадаад улсад коронавирусийн халдвар авсан манай улсын 38 иргэн эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн.

Харин энэ сарын 04-ний өдөр АНУ-ын Чикаго хотод  амьдарч байсан Монгол улсын иргэн 65 настай Г коронавирусийн халдвар авсны улмаас нас барсан талаар тус улсад амьдардаг иргэд өөрсдийн цахим хуудсаар мэдэгдлээ. Тус иргэний ар гэрийнхэн бас халдвар авч, эмчлүүлж байгаа тул олон нийтэд ар гэрт нь туслах хандивын аянд нэгдэхийг уриалсан байна.