Дөрвөн давхрын тагтнаас унах гэж байсан хоёр хүүхдийг аварчээ

Дөрвөн давхрын тагтнаас унах гэж байсан хоёр хүүхдийг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 21А байрны 4 давхрын тагтан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 11:17 цагт ОБЕГ-т хүлээн авчээ.

Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:36 цагт очиж, 5 дугаар давхраас аврах олс ашиглан 4 дүгээр давхрын тагтаар орж, 4 настай Б, 2 настай Ж нарыг аварчээ. 

Мөн өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, “Кентавр” зочид буудлын 4 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 17:56 цагт хүлээн авчээ. Газар дээр очиж Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны иргэн Б /44 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийж буулган аварсан байна.