47-р сургуулийн багш нар ажлын байрандаа архидан согтуурчээ

47-р сургуулийн багш нар ажлын байрандаа архидан согтуурчээ

ТВ8 телевизийн 1900-1952 утсанд "47-р сургуулийн багш, ажилчид сургуулийн байран дээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна" гэсэн мэдээлэл ирсний дагуу сэтгүүлчид болсон явдлыг сурвалжиллаа.

Мэдээллийн мөрөөр газар дээр нь очсон боловч багш нар сургалтын менежер н.Должинсүрэнгийн өрөөг дотроос нь түгжиж, хэрэглэж байсан согтууруулах ундааны зүйлсээ цонхоор гарган хаяж байлаа.

Төрийн албан хаагчид ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа дуудлагын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн албан хаагчид ирсэн юм. Багш, ажилчдаас хаалгаа тайлахыг шаардсан боловч тэдний шаардлагыг хүлээж авсангүй.

Эх сурвалж: Zindaa.mn