Дэлхийн хамгийн аюулгүй орны жагсаалтад Монгол улс 42-т эрэмблэгджээ

Дэлхийн хамгийн аюулгүй орны жагсаалтад Монгол улс 42-т эрэмблэгджээ

Австралид төвтэй Эдийн засаг, энх тайван судлалын хүрээлэн ( IEP )- ээс байгууллагаас гаргасан дэлхийн хамгийн аюулгүй орны жагсаалтад Монгол улс 42-т бичигджээ.

Энэхүү жагсаалтыг Исланд улс 2008 оноос хойш тэргүүлж ирсэн байна. Дэлхийн улс орнуудыг амгалан тайван байдлын түвшнээр нь судлан эрэмбэлсэн энэхүү жагсаалтын эхний тавд Шинэ Зеланд , Португали , Австри , Дани , Канад , Сингапур , Чех , Япон , Швейцарь улс орсон байна . Энэ удаагийн жагсаалтад 163 улс багтсан байна. Харин манай хойд хөрш жагсаалтын 154 дүгээрт , урд хөрш 104 дүгээрт эрэмбэлэгджээ. Жагсаалтын сүүлийг Ирак , Сири , Афганистан улс мушгив . ІЕР байгууллага 2007 оноос уг жагсаалтыг гаргаж эхэлсэн аж.