Б.Баатархүү: Тусгаарлах байранд ажиллаж байгаад нас барсан цагдаагийн ар гэрт тэтгэмж олгоно

Б.Баатархүү: Тусгаарлах байранд ажиллаж байгаад нас барсан цагдаагийн ар гэрт тэтгэмж олгоно

Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амь насаа алдсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч нас барсан талаар хэргийн тухайд цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч агсан Б.Баянмөнх нь ажил үүргийн хуваарийн дагуу энэ оны тавдугаар сарын 27-ны өдрийн 07.30 цагаас эхлэн “Корпорейт 1” зочид буудлын гадна орчинд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд зургаадугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагийн орчим эрүүл мэндийн байдалд нь өөрчлөлт гарсны улмаас хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас дуудлага мэдээлэл өгч, Яаралтай түргэн тусламжийн төвд 11.30 цагийн үед хүргэгдэн эмнэлгийн анхны тусламж авч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлэгдэж байх үедээ зүрхний шигдээс гэсэн урьдчилсан оноштойгоор нас барсан харамсалтай явдал гарсан.

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас энэхүү харамсалтай явдалд онцгой анхаарал хандуулж, төв байгууллага, хамт олноос нь сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж,  ар гэрийнхэнтэй нь байнгын холбоотой байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ар гэрт нь тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Одоогоор Коронавируст халдвар “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх тусгаарлан ажиглах 28 байранд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 157 алба хаагч 24 цагаар дэглэм сахиулан ажиллаж байна” гэлээ.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө