Япон улсаас 258 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай онгоц өнөөдөр 08:09 цагт Токио руу хөөрлөө.
19:15 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 буюу нийт 258 иргэн эх орондоо ирэх юм.