Улс, аймаг, сумын наадмыг нэг зэрэг зохион байгуулж зургаан насны морь уралдуулна

Улс, аймаг, сумын наадмыг нэг зэрэг зохион байгуулж зургаан насны морь уралдуулна

Энэ жилийн наадмыг өргөн дэлгэр бус тодорхой хүрээнд зохион байгуулна гэсэн Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. Тодруулбал, үзэгчгүй наадмыг зохион байгуулах юм. 

Тэгвэл энэ жилийн улс, аймаг, сумын наадмыг нэгэн зэрэг буюу долдугаар сарын 11-12-нд байхаар  шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд бус хөдөө талд наадмыг зохион байгуулах аж. 

 Энэ жил улсын наадамд 512, аймгийнхад 128, сумынхад 64 бөх зодоглоно.Бөхчүүд наадмаас өмнө цахим сургалтад хамрагдах юм байна.

Мөн улсын наадамд зургаан насны морьд уралдахаар болжээ.  Тэгэхдээ өмнөх жилүүдийн жишгээр үүлдэрлэг байдлыг нь харгалзан, сэрвээнийх нь өндрийг хэмжинэ. Аргамаг хүлгээ түрүүлгэж, айрагдуулсан уяачдын шагналыг Төв цэнгэлдэхэд бус Хүй долоо худгийн зүлэг ногоон дэнжид гардуулахаар болжээ. 

Үүний сацуу уяачдын наадмыг хийхгүй, эрлийз морьдын уралдааныг зохион байгуулахгүй өнжихөөр шийдвэрлэжээ.