Ж.Амгалан: Үүрэг гүйцэтгэж яваад нас барсан цагдаагийн ар гэрийг дарамтлаагүй

Ж.Амгалан: Үүрэг гүйцэтгэж яваад нас барсан цагдаагийн ар гэрийг дарамтлаагүй

Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нас барсан. Цагдаагийн ерөнхий газраас талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлээгүй, уучлалт гуйгаагүй мөн хэргийг нуун дарагдуулахыг оролдсон гэх мэдээлэл бий. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн албан хаагч нас барсан нь үнэн.  Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байхдаа бие нь муудаад муудаж, эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Талийгаач фитнесээр хичээллэдэг тамирчин хүн байсан.

Зүрх нь ачааллаа дийлээгүй гэх урьдчилсан таамаг бий. Гэхдээ шүүх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байгаа. Журмын нөхрөө алдсан уг харамсалтай хэргийн учир шалтгааны нарийвчлан шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас нас барсан алба хаагчийн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байгаа. Ямар нэгэн дарамталсан асуудал байхгүй” гэлээ.