Долдугаар сараас 50 ширхэг давхар автобус иргэдэд үйлчилнэ

Долдугаар сараас 50 ширхэг давхар автобус иргэдэд үйлчилнэ

Хотын дарга С.Амарсайханы нийтийн тээврийг төрөлжүүлэн шинэчлэх, түгжрэлийг бууруулах ажил хэрэгжиж эхний автобусууд орж иржээ. Одоогоор Улаанбаатар хотод 50 ширхэг давхар автобус орж ирсэн бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй аж.

Түүнчлэн сургууль, аялал жуулчлалын, бизнесийн зориулалтын үйлчилгээний автобусууд ч мөн удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд нэмэгдэх юм.