Дуучин Укагийн аав таалал төгсчээ

Дуучин Укагийн аав таалал төгсчээ

Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярын  /Ука/ аав таалал төгсчээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Аав минь та амгалан тайван нойрсдоо” хэмээн бичжээ.

Дуучин хэдхэн хоногийн өмнө “Voice of Mongolia” тэмцээний үеэр аавынх нь бие муу байгаа тухай нулимс дуслуулан ярьж байсан билээ. Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.