Д.Нямхүү: 358 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, дахин хоёр хүн эдгэсэн

Д.Нямхүү: 358 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, дахин хоёр хүн эдгэсэн

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү " Өчигдөр нийт 358 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Үүнд Сидней-Улаанбаатрын нислэгээр ирсэн 262 хүний шинжилгээ багтаж байна. Мөн сайн мэдээ гэвэл дахин хоёр иргэн эдгэж дараагийн шатанд шилжлээ. Ингээд нийт эдгэсэн хүний тоо 87 боллоо. Эчлэгдэж байгаа хүмүүсийн 91 нь хөнгөн, 16 хүндэвтэр байна" гэв.