ОХУ-ын их, дээд сургуулиудын  элсэлт эхэлсэн байна

ОХУ-ын их, дээд сургуулиудын  элсэлт эхэлсэн байна

ОХУ-ын их, дээд сургуулиудын бүртгэл эхэлсэн байна. Тухайлбал, ОХУ-ын Эрхүү, Новосибирск, Москва хо­тын их, дээд сургуулиас хүссэн мэргэжлээр нь элсэлт авахаар Монгол дахь цорын ганц албан ёсны төлөө­лөгч “Мечта” бо­ловс­ролын төв ажиллаж байна.

Жил бүр Монгол улсад мянга мянган сурагчид төгсдөг. Тэгвэл цаашид мэргэжлээ хэрхэн зөв сонгох их дээд сургуульд элсэн суралцах талаар тэр бүр дэлгэрэнгүй мэддэггүй ,тиймдээ ч буруу сонголт хийж сургуулиа орхих нь олонтаа. Тэгвэл ОХУ-д эхний нэг жил хэлний бэлтгэл хийх хугацаандаа тухайн орчиндоо суралцах болон амьдарсанаар өөрийн хүссэн мэргэжлээ судлан цаашид зөв сонголт хийн суралцах давуу талтай юм аа. Эдгээр сургуульд су­ралцах үүд хаалга хэн бүхэнд  нээлттэй ч тус сургуулиуд нь элсэлтийн хязгаартай юм байна.

Мөн эл­сэлтийн ерөнхий шалгал­тын дүнг харгалздаггүй ба энэ нь хүссэн мэр­гэжлээрээ суралцах со­нир­холтой ч шалгалтын оноо хүрэхгүй байгаа оюут­нуудад ихээ­хэн ач холбогдолтой ажээ. Түүнч­лэн манай улсын боловс­ро­лын систем Оро­сын холбооны улс болон гадаа­дын боловсролын системд хамаардаггүй учир  шал­гал­тын оноо харгалздаг­гүйг албанын­хан хэлж байна.

Мөн ОХУ-ын тэтгэлгээр суралцах боломж байгаа талаар ярилцлаа.

Орос хэлний мэдлэггүй ч хүссэн мэргэжлээрээ эхний нэг жилд хэлний бэлтгэлдээ онц сайн суралцан засгийн газрын 100% тэтгэлэгт шалгалт өгөх эрхээ авч чадсанаар мэргэжлээсээ хамаарч 4-5 жил үнэ төлбөргүй мөн сар бүр оюутны цалин авч болох юм байна

Оросын холбооны улсын их дээд сургуулиудад элсэлт авах оюутны тоо

Эрхүү хот  Төмөр замын улсын их сургууль 5
Эрхүү хот  Техникийн их сургууль 20
Эрхүү хот  Анагаахын улсын их сургууль 30
Эрхүү хот  Эдийн засаг хуулийн сургууль 30
Новосибирск хот Эдийн засаг хуулийн сургууль 10
Новосибирск хот Анагаахын улсын их сургууль 10
Новосибирск хот Техникийн улсын их сургууль 10
Новосибирск хот Төмөр замын улсын их сургууль 5
Москва хот   Иргэний нисэхийн улсын их сургууль 5
Москва хот   Анагаах ухааны улсын их сургууль 5
Москва хот   Авто замын их сургууль 5

Мечта боловсролын төвтэй холбогдох;

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо Метро бизнес центр 901 тоот

Холбогдох утас: 85189009, 86189010, 77007613

Facebook page:  Мечта




Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

17 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хулгана өдөр

27 минутын өмнө

Шуурхай мэдээ